Сургалт+Токио+Ёкохама+Халуун рашаан

Та нэг аяллаар Японы нийслэл Токио болон Ёкохама хотоор айлчилж мэргэжлийн чиглэлээр үйлдвэр албан байгууллагатай танилцана.

  • Аяллын төрөл : Туршлага судлах аялал
  • Аяллах орон : Япон
  • Аяллын хугацаа : 5 өдөр 4 шөнө
  • Аяллын үнэ : 3000000

Нэг дэх өдөр : Улаанбаатар > Токио, Япон

08:05-13:40 Чингис хаан нисэх буудлаас  Токиогийн чиглэлд нисч Нарита онгоцны буудал дээр бууна.Онгоцны буудал дээр өдрийн цай уугаад галт тэргээр цааш зорчин зочид буудалдаa бууж байрлана.

Хоол (өдөр,орой)

Хоёр дахь өдөр : Япон, Кавагоэ

  08:05-13:40 Чингис хаан нисэх буудлаас  Токиогийн чиглэлд нисч Нарита онгоцны буудал дээр бууна.Онгоцны буудал дээр өдрийн цай уугаад галт тэргээр цааш зорчин зочид буудалдаa бууж байрлана.

Хоол (өдөр,орой)

Гурав дахь өдөр : Япон Одайба-Асакуса-Sky Tree

  Энэ өдрийн аялал хамгийн өндөр “Sky Tree” цамхагтай танилцахаас эхэлнэ.Эндээс та Токио  хотыг бүхэлд  нь тольдох боломжтой.Дараа нь японы уламжлалт хот болох Асакусад Kимоно өмсөж аялна./Мэргэжлийн хүний тусламжтай өмсөж тайлна.Мөн цүнх гутал дагалдана / Дараа нь Одайба буюу хүний гараар бүтсэн үзэсгэлэнт хиймэл аралруу усан онгоцоор зорчино.Буудалдаа буцахын өмнө шөнийн Токиотой танилцах боломжтой.

Хоол (өдөр,орой)

Дөрөв дэхь өдөр : Япон, Камакура

      Чөлөөт хөтөлбөр буюу семинар.Энэ өдөр дэлхийн өв санд бүртгэгдсэн эртний түүхт Камакура хотоор аялна.

Хоол (өдөр,орой)

Тав дахь өдөр: Япон, Хаконэ

      Аялал жуулчлалын алдартай хот Хаконэ руу явах болно.Хаконэд цэцгийн парк үзэж, Rope way буюу лифтээр уулруу өгсөж уулан дээрээс Фүжи уулыг харах юм. Мөн явган аялалын дараа халуун рашаанд орж алжаал ядаргаагаа тайлна.

Хоол (өдөр,орой)

   Зургаа дахь өдөр :  Токио, Япон > Улаанбаатар

  Буудалдаа өглөөний цайгаа уугаад аяллын автобусаар Нарита нисэх онгоцны буудал руу явна.
14:40-18:50 нислэгээр Улаанбаатарт ирснээр аялал өндөрлөнө.

Хоол (өдөр,орой)

 

 

Аялах газрын мэдээлэл

Кавагоэ хот

Кавагоэ хот  нь аялал жуулчлалын нэн тохиромжтой бүсэд тооцогддог бөгөөд дайн болон байгалийн гамшигт өртсөн олон гудамжууд  тэр хэвээрээ хадгалагдан үлдсэн байдаг нь сонирхол татна. Хотын хэмжээнд жилд дунджаар 6.2 сая жуулчид зочилдог гэсэн тоо байримт байна.

 Одайба арал

Эдогийн сүүл үе буюу 1853 онд Токио хотыг далайн дайралтаас хамгаалах зориулалттай баригдсан  бол эдүгээ  жуулчдын хамгийн ихээр сонирхон очдог газруудын нэг болжээ. Энэхүү арал руу Токио хотоос 798 метрийн урттай солонгон гүүрээр дамжин хүрдэг. 18-р зууны өмнөд Европын төрхийг харуулсан Венус порт худалдааны төвөөр үйлчлүүлэн, TOYOTA –н Мега веб үзэсгэлэнгийн танхимаар зочлон хамгийн сүүлийн үеийн машины загварууд мөн дагалдах хэрэгслүүдийг харах болно. Мөн та 300 иен төлөн өөрийн биеэр туршилтын жолоодлого хийх боломжтой.

Асакуса, Sky Tree  

Токио хотын төвд орших  Асакуса дүүрэгт олон зууны түүхтэй Сэнсожи гэх буддын сүм байх бөгөөд энэ нь Япончуудын болон жуулчдын очиж аз жаргал сайн сайхныг хүсч, зоос шидэн хүслээ шивнэн сүсэглэдэг ариун шүтээний газар юм.Мөн хийдэд хүрэх замдаа бэлэг дурсгал, амттан зэрэг худалдаалах гудамжаар зорчино.

Sky Tree нь 634 метрийн өндөртэй дэлхийн хамгийн өндөр телевизийн цамхаг юм. Та 350, 450 метрт байрлах зориулалтын талбайгаас Токио хотыг алган дээр байгаа мэт тольдох боломжтой. Уран барилгачидын ур ухаан шингэсэн мөн орчин үеийн ресторан худалдааны төв хосолсон энэхүү цогцолбор нь 2012 онд ашиглалтанд орсон байна.

Хаконэ

  Японд аялах үед заавал очиж тухлан алжаал ядаргаагаа тайлах газар бол  “онсэн” буюу байгалийн халуун рашаан юм. Фүжи уулын хаяанд орших Хаконэ хотод  байгалийн үзэмж

 

Тест

Аяллын үнэнд багтсан зүйлс :

  • УБ – Нарита – УБ нислэгийн энгийн зэрэглэлийн тийз
  • Аяллын даатгал
  • 3-4 одтой зочид буудал /нэг өрөөнд 2 хүн байрлана/
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Хөтөлбөрт заагдсан унаа
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээ
  • Монгол хэлтэй хөтөч

 

Аяллын үнэнд багтаагүй зүйлс :                                                                       

  • Аялагч өөрийн хүслээр үзсэн нэмэлт хөтөлбөр
  • Хувь хүний хэрэглээний зардал

 

 Жич: Дээрх аялал нь батлагдсан аяллын хөтөлбөр бөгөөд онгоцны нислэг, цаг агаар зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс хамааран аяллын хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Мөн аяллын хугацаа, аяллын хөтөлбөрийг таны хүссэнээр өөрчлөн захиалгаар хийж өгөх боломжтой.

 

 

Аялагчдад өгөх зөвлөмж

Аяллын аюулгүй байдал, анхаарах зүйлс:

  1. Аялалд явахын өмнө эрүүл мэндээ заавал хянуулаарай. Аяллын явцад хэт их ядрах, согтууруулах ундаа ихээр хэрэглэхээс зайлсхийгээрэй. Согтууруулах ундаа ихээр хэрэглэсэнээс үүдэн гарах аливаа хохиролыг аялал зохион байгуулагч болон даатгалын компани хариуцахгүй тул сайтар анхаарах хэрэгтэй.
  2. Ойр зуур хэрэглэх эм авч явах. Толгой өвдөх, гэдэс өвдөх, ходоод эвгүйрэх зэргээс сэргийлж ойр зуурын эм танг бэлдэж явах. Ямар нэгэн хууч өвчтэй бол түүндээ тохирсон эм, тариагаа мөн хамт авч явах.
  3. Аяллын явцад аяллын компаниас өгсөн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  4. Хэрвээ далайд сэлэх бол заасан шугамын дотор сэлэх, хэт гүнзгий газар луу сэлэхээс зайлсхийх./ Тухайн цаг үе болон цаг агаараас шалтгаалан сэлэх боломжгүй үе байна./
  5. Бие эвгүйрхсэн юм уу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ сэлэхгүй байх. /Тухайн цаг үе болон цаг агаараас шалтгаалан сэлэх боломжгүй үе байна./
  6. Буудалласан буудлынхаа нэр хаяг утасыг тэмдэглэн авч биедээ авч явах. Ингэснээр та аль нэг газарт ганцаараа явж байгаад төөрөх тохиолдолд хэрэг болох юм.   
  7. Гадаад паспорт, иргэний үнэмлэх зэрэг чухал бичиг баримт болон үнэ бүхий эд зүйлсээ биедээ байнга авч явах.
  8. Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. Үнэ бүхий эд зүйлсээ буудлын сейфэнд хадгалах.
  9. Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  10. Буудалтайгаа танилцаж, аюулгүйн хоолой, аваарын гарц зэргийг мэдэж авах.
  11. Чөлөөт цагаар ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гадагш гарахдаа буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  12. Өрөөндөө танихгүй хүн оруулахгүй байх. Унтахынхаа өмнө өрөөний хаалга, цонх хаалттай байгаа эсэхийг шалгах, үнэ бүхий эд зүйлсээ ил тавихгүй байх.

Онгоцонд суухын өмнө анхаарах зүйлс:

  1. Шингэн зүйлс/цэвэр ус, согтууруулах ундаа, үнэртэй ус, гоо сайхны хэрэгсэл г.м/ гар тээшээр зөөвөрлөх боломжгүй. Заавал чемоданд хийж, тээшинд хадгалуулна.
  2. Мөн хумсны хутга, асаагуур, сахлын хутга, үзүүртэй мэс багаж гар тээшээр авч явах боломжгүй.
  3. Харин татваргүй бараа/Duty free/-аас худалдан авсан архи дарс/ 2 шил хүртэл/, үнэртэн, гоо сайхны зүйлс гар тээшинд авч явахыг зөвшөөрнө.

Хүнсний эрүүл аюулгүй орчин:

  1. Аяллын явцад хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэсэн он сар, үйлдвэрийн хаяг зэргийг нягтлах.
  2. Өөрийн эрүүл мэнддээ тохирохгүй хүнс бүү хэрэглэ.
  3. Танихгүй хүний өгсөн хүнсний зүйл, ундаа зэргийг авч хэрэглэхгүй байх.

Аяллын үед баримтлах зарчмууд:  

  1. Уулзахаар тогтсон газартаа цагаасаа хоцрохгүй цугларах
  1. Өөрсдийн эд зүйлсийг анхаарч хариуцаж явах

Жуулчдын авч явах зүйлсийн жагсаалт:  

Тээш:

  • Гол ачаа тээшээ хийх чемодан /20кг хүртэл ачааг үнэ төлбөргүй тээвэрлүүлнэ /
  • Өдөр тутам хэрэглэх ойр зуурын эд хэрэгслийг авч явах гар тээш/5кг-аас хэтрэхгүй байх/

Хувцас:

  • Алхаж явахад эвтэйхэн хөнгөн гутал, углааш
  • Борооны цув, шүхэр
  • Нарны малгай
  • Нарны шил
  • Автобусанд агааржуулагч байнга ажиллах тул халуун хүйтний харшил болохоос сэргийлж дулаан цамц авч явах хэрэгтэй.

Эмийн сан:

  • Янз бүрийн хэмжээтэй шархны боолт
  • Аспарин эсвэл түүнтэй ижил төстэй эм
  • Гэдэсний эм
  • Хөдөлгөөний улмаас дотор эвгүйрхэхэд уух эм
  • Жижиг гэмтлийн үед хэрэглэх бактерийн эсрэг шингэн
  • Хоолойны ба ханиадны эм

 

Бусад:

  • Нарны тос
  • Арьс чийгшүүлэгч
  • Зүү утас
  • Зургийн аппаратны нөөц зай
  • Тогны залгуурны хувиргагч

Бусад мэдээлэл :  Мөнгөний хувьд Япон улсын мөнгөн тэмдэгт/иен/-ийг хэрэглэнэ. Хувийн хэрэгцээнд зориулах мөнгөө өөрсдөө хариуцна. /бэлэг дурсгалын зүйлс, аяллын үнэнд ороогүй хоол, уух зүйл, цайны мөнгө  гм /

                    Та сайхан аялаарай