Аяллын нөхцөл шаардлага
/аялагчийг бүртгэх хэлбэрээр явуулах аялал, захиалга хүлээн авах журмаар явуулах аялал,аяллын үйлчилгээний захиалга хариуцах/
NADESHIKO travel service нь / цаашид тус компани гэх/ дараах байдлаар аяллын нөхцөлийг тогтоосон болно. Та энэхүү аяллын нөхцөлийг заавал уншаад хэвлэж авч хадгална уу. Мөн ойлгомжгүй зүйл байвал тус компаниас лавлана уу.
Ⅰ.Аяллын гэрээ
Тус компани нь төлөвлөгөөт аялал, аялагчдын хүсэлтийн дагуу зохион байгуулдаг захиалгат аялал, аялагчдын хүсэлтийн дагуу аяллын үе дэх зочид буудал, унаа, үзвэр үйлчилгээний захиалга зэрэг үйл ажиллагааг явуулдаг бөгөөд эдгээр аяллуудад оролцох хүсэлтэй аялагч бүртэй аяллын гэрээг байгуулна.Үүний тулд аяллын нөхцөлтэй заавал уншиж танилцах шаардлагатай.Дараах аяллын бүртгэл хийгдэж дууссанаар аялагчтай аяллын гэрээг байгуулна.
Ⅱ.Аяллын хүсэлт
- Аяллын хөтөлбөр болон аялалд зарцуулагдах зардал гэх мэт аялалтай холбоотой дүрэм журам зүйл заалтуудтай сайтар уншиж танилцана уу. Тус компанийн захиалгын тусгай хуудсыг бөглөн хэсгийбэлэн болгосны үндсэн дээр захиалгын хураамж болгон аялалын зардалын 20%-ийг тухайн заасан өдөр нь төлнө. Ингэснээр захиалга хүлээж авах хүсэлт хүчин төгөлдөр болно. Захиалгын хураамж нь “Аяллын зардал” “Цуцлах зардал”-ын нэг хэсэг болно. Аяллын гэрээ нь цуцлагдсан тохиолдолд захиалгын хураамжийг буцаан олгоно.
- Тус компаниас заасан өдөрт захиалгын төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиалга хүсэлтийг хүлээж аваагүй гэж үзнэ.
Ⅲ.Хүсэлт гаргах нөхцөл
- Аялалтай холбоотой өөр тусгай нэмэлт үйлчилгээ хэрэгтэй аялагч нь гэрээ байгуулахаас өмнө асууж лавлана уу. Аялагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр хөтөлбөрт өөрчлөлт орж болно. Мөн аялагчид зориулсан тусгай арга хэмжээнд зориулсан зардал тооцоог аялагч өөрөө хариуцана.
- Насанд хүрээгүй хүн аялах тохиолдолд урьдчилан мэдэгдэж тус компанитай ярилцана уу
- Аялалын явцад тохиолдох өвчин гэмтэл бэртэл зэргээс шалтгаалан эмчийн үзлэг эмчилгээ хэрэгтэй гэж тус компани үзвэл шаардлагатай арга хэмжээг авч явуулна. Эмчилгээ үйлчилгээнд зарцуулагдах зардалыг аялагч өөрөө хариуцана.
- Аялагчийн өөрийн сонирхолын үүднээс төлөвлөгөөнөөс гадна тусдаа аялал хийх тохиолдолд,аюулгүй байдлын үүднээс үүнийг үл зөвшөөрнө. Аялалыг өөрчлөхийг хүсч буй тохиолдолд тухайн өөрчлөлтийн боломж хүрээнд нь тохируулж явуулах тул асууж зөвлөлдөнө үү.
- Аялагч нь тус компани руу чиглэсэн журамд үл нийцэх зүйлийг нэхэн шаардах,заналхийлэх үг-үйлдэл хийх, мөн үүнтэй адилаар бусармаг үйлдэл үйлдсэн тохиолдолд, тус компаниас боломжгүй гэж үзвэл аялалд оролцуулахыг татгалзана.
Ⅳ.Аялалын зардал
- Аялалын зардалыг төлөх: Аялал эхлэхээс нэг өдрийн өмнөөс эхлэн тооцож 20 хоногийн өмнө,захиалгын зардалыг хасч тооцсон үлдэгдэл зардал болох аялалын зардал мөнгийг төлнө үү.
- Аялалын зардалд орсон зүйлс: Тээврийн зардал, хоноглох газар/зочид буудал/-ын төлбөр,хоол унд, аялалаар үзэр газар,/ орох билет орсон/ хөтчийн зардал / маршруртын дагуу биш бол аялалын зардад ороогүй. Аялалын зардалд төлөвлөгөөт зардал болон бусад зардал орсон болно./
- Нэмэлт төлбөр: Аялалын зардалд тусгагдаагүй зардал / ганцаараа нэг өрөөнд орох, хоноглох газар болон зочид буудлын зэрэглэлийг ахиулах,хоол унд болон уух юм нэмэлтээр захиалах гэх мэт/-д нэмэлт төлбөр төлнө.
- Хүүхдийн төлбөр: Үзвэрийн тал дээр хөнгөлөлтийг эдлүүлж болно. Тусдаа үнийн тарифийг оруулж өгнө.
- Аялалын төлбөр өөрчлөгдөх: Аялалын гэрээ хийгдсэнээс хойш ч гэсэн хүчтэй нөлөөлөл бүхий эдийн засгийн өөрчлөлт зэргээс үүдэн, зардал их хэмжээгээр нэмэгдэх,эсвэл буурах тохиолдлолд аялалын зардалд өөрчлөлт орно.
Ⅴ.Аялалын гэрээний агуулагын өөрчлөлт болон гэрээ байгуулагдахгүй болох
Байгалийн гамшиг ба дайн самуун, улсын хууль дүрэм шийдвэр,зам тээвэр-хоноглох байгууламжийн үйлчилгээний зогсонги байдал зэрэг тус компаниас үл шалтгаалах зүйл үүсэн,аялал үргэлжлүүлэхэд бэрхшээл учирсан тохиолдолд аялалын төлөвлөгөө ба агуулаганд өөрчлөлт орох эсвэл аялал явагдахгүй байх тохиолдол гарна
Ⅵ.Аялалын гэрээг цуцлах
- Аялагч нь, доор дурдсан хүснэгтэнд буй цуцлах төлбөрийг хүлээн авсанаар аялалын гэрээ цуцлагдаж болно. Тус компанийн хариуцлагын улмаас аялал зохион байгуулж чадаагүй тохиолдол болон, 5-р зүйлд заасан нөхцөл үүссэн тохиолдолд гэрээ цуцлалтын төлбөр авах шаардлагагүй. Гэрээ цуцлалтын үед аль хэдийн тус компанид төлөгдсөн байсан аялалын зардал /мөн захиалгын төлбөр/-аас цуцлалтын мөнгийг суутгаж буцааж өгнө
Цуцлах өдөр
|
Цуцлалтын төлбөр(нэг хүнд)
|
Аялал эхлэхээс нэг өдрийн өмнөөс эхлэн тооцож 20 -с 7 хоногийн өмнө.
|
Аялалын зардалын 20%
|
Аялал эхлэхээс нэг өдрийн өмнөөс эхлэн тооцож 6-с 1 хоногийн өмнө.
|
Аялалын зардалын 50%
|
Аялалын тухайн өдөр болон аялал эхэлсэний дараах өдөр.
|
Аялалын зардалын 100%
|
- Тус компани нь аялал эхлэхийн өмнө эсвэл эхэлсэний дараах гэх зэргийг үл харгалзан, баталгаатай найдвартай аялалыг цаашид үргэлжлүүлж чадахгүй гэж үзсэн тохиолдолд аялалын гэрээг цуцалж болно. Цуцлалт шаардлагатай гэж үзсэн шалтгааныг үндэслэн,аялалын үйлчилгээний төлбөр болгож зардал төлөх шаардлагатай тохиолдолд аялагчаар төлүүлж авна.
Мөн 4-р зүйлд заасан хугацаа хүртэлх аялалын зардалыг төлүүлж аваагүй тохиолдолд , аялагч хувь хүн аялалын гэрээг цуцалсан гэж үзээд дээрх цуцлалтын төлбөрийг төлүүлж авна.
Ⅶ.Хариуцлага үүрэх эсэх
Тус компанийн эсвэл аялагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэлээс үүдэн хоёр этгээдийн аль нэгэнд нь хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр төлүүлж авах эрх үүснэ. Зарчмын хувьд хоёр тал харилцан ярилцаж зөвшилцөлийн журмаар шийдэхийг гол зорилгоо болгон,хууль эрх зүй зайлшгүй шаардлагатай гэж үзвэл Монгол улсын хуулийг үндэслэн шийдвэр гаргуулна.
Ⅷ.Бусад
- Гадаад аялалын даатгал. Өвчин болон гэмтэл шархнаас үүдэн үлэмж хэмжээний эмчилгээний зардал болон тээврийн зардал шаардагдах тохиолдол байдаг. Иймээс гадаад аялалын даатгалд хамрагдахыг танд санал болгож байна.
- Гадаад паспорт болон виз. Гадаад пасапорт болон визнийхээ хүчинтэй хугацаагаа та магадлан шалгана уу.
- Аялал давтан нөхөж зохион байгуулах. Тус компани нь ямар ч тохиолдолд аялалыг давтан нөхөж явуулахгүй.