Зорчигчийн гар тээш нь онгоцны суудлын доор болон тээш хадгалах хэсэгт багтахаар байх ба 5 кг-аас хэтрэхгүй байх ёстой. Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй ээрэг нь ороод 55см х 40см х 20см-аас хэтрэхгүй байвал зохино.
Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох тээш
Та олон улсын нислэгээр зорчихдоо бизнес зэрэглэлиин тийзтэй бол 30 хүртэл кг, энгийн тийзтэй бол 20 хүртэл кг тээшийг үнэгүй тээвэрлүүлнэ. Хэрэв таны нэг тээшний жин нь олон улсын нислэгт 32 кг -аас дээш ба овор (гурван талын нийлбэр хэмжээ) нь 158см (62 инч)-ээс хэтэрч байвал Та уг тээшийг тээвэрлүүлж болох эсэхийг зааварлагчаас урьдчилан лавлах шаардлагатай. Үнэ төлбөргүй тээвэрлүүлж болох хэмжээнээс хэтэрсэн тээшийг илүү жингийн нэгж тутамд тогтоосон тарифаар үнийг төлөөд тээвэрлүүлж болно.
Бэлэн мөнгө, үнэт эдлэл, чухал бичиг баримт, видео камер, гэрэл зургийн аппарат, агаарын хөлгийн бүхээгт авч орохыг зөвшөөрсөн урсдаггүй батарей бүхий зөөврийн компьютер зэрэг үнэт эдлэлээ гар тээшинд авч орохыг зөвлөж байна. Ийм эд зүйлс алдагдах буюу гэмтсэн тохиолдолд тээвэрлэгч хариуцахгүй болно.
- Тээвэрлэгч нь хөгжмийн зэмсэг, шилэн эдлэл, цаг, камер зэрэг хэврэг зүйлс гэмтсэн тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
- Хэт овортой болон хэт дүүргэж багласан тээш, хэт хуучин эсвэл чанар муутай чемоданы дугуй зэрэг хэсэг нь салсан, их бие болон бусад хэсгүүд гэмтэж зурагдсан, хонхойсон, бохирдсон зэрэгт тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй болно. Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг тийзавсан газар болон тээвэрлэгчээс лавлана уу.
Гар тээшинд авч явах шингэн эд зүйлсийн тухай
Шингэн эд зүйл нь 100 мл-ээс илүүгүй савлагаатай байна
Шингэн эд зүйлсийг тунгалаг, түгжигддэг 1 литрийн багтаамжтай уутанд хийсэн байна
Зорчигч бүрт зөвхөн 1 ширхэг ийм уут бүхий шингэн зүйлсийг гар тээшинд авч явахыг зөвшөөрнө
Үүнээс илүү хэмжээтэй шингэн зүйлсээ бүртгүүлэх тээшиндээ хийнэ үү.
Шингэн зүйл гэдэгт :
Жич: Нислэгийн явцад хэрэглэх эм болон хүүхдийн хоол тэжээлийн шингэн зүйлс нь хязгаарлалт хамаарахгүй болно.
Тээшинд авч явах хориотой эд зүйлс болон аюултай бараа:
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно.
Үүнд:
Тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют г.м), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 хувиас их тохиолдолд), шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгагч бодис г.м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд.
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.
1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчипгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.
Дэлбэрэх, шатах аюултай ачааг гартээш болон бүртгүүлэх ачааны алинд нь ч тээвэрлэх боломжгүй.
Эмзэг, хагарах, эвдрэх ачаа болох шаазан эдлэл, электрон бараа, шилэн бүтээгдэхүүн, жааз, мөн хурдан муудах ус ундаа, хүнсний бүтээгдэхүүн, хурц үнэр гаргагч зүйлс зэргийг бүртгүүлэх ачаанд тээвэрлэх боломжгүй.
Гар тээшинд авч явах хориотой зүйлс нь: шингэн зүйл ба шөл, сироп,нүүрний тос, чийгшүүлэгч, үнэртэй ус, сүрчиг, үсний гель, сахлын хөөс тос, үнэртэн, оо буюу зуурмаг зүйл, шингэн ба хатуу биет холилдсон зүйл, нүд хөмсөгний будаг, хутга, хайч, хумсны хутга, гольфын цохиур, тэдгээртэй ижил төстэй эд зүйлс юм.
Таны ачааны овор хэмжээ болон жин нь зөвшөөрөгдөх хязгаараас хэтрээгүй эсэхийг шалгаж, эд зүйлсээ ямар нэгэн эвдрэл үүсэхээргүй савлах хэрэгтэй.
Өөрийн нэр, холбоо барих утас, гарах болон очих улсын нэрийг англи хэлээр гаргацтай бичиж, ачааны дотор болон гадна /ачааны жижиг цаасан зүүлт онгоцны буудал дээрээс авах боломжтой/ талд зүүгээрэй.
Хутга, хайч, хумсны хутга, гольфын цохиур зэрэг гарт авч орох хориотой зүйлсийг бүртгэлд өгөх ачаандаа хийсэн эсэхээ шалгаарай.
Хэрвээ та гэрийн тэжээмэл амьтан, дугуй, цана зэрэг спортын багаж, тусгай ачаатай бол авиа компанид урьдчилан мэдэгдэнэ үү.
Гартаа бага оврын зүйл, зөөврийн компьютер, гар цүнх зэрэг зүйлсийг авч явж болно.
Хөгжмийн зэмсэг, 115см-аас бага оврын морин хуур гэх мэтийг гартээшиндавч явахыг зөвшөөрөх бага оврын зүйлд орох боловч, том оврын морин хийл зэрэг хөгжмийн зэмсэг авч явах бол зорчигчийн суудал худалдан авах хэрэгтэйг анхаарна уу
Үнэгүй тээвэрлүүлж болох тээшний хэмжээ
Миат
Эйрофлот
Эйр чайна
Корэйн эйр
Энгийн ангиллын тийзтэй бол 20 хvртэл кг
Бизнес ангиллын тийзтэй бол 30 хvртэл кг
Нэгдvгээр ангиллын тийзтэй бол 40 хvртэл кг
Энгийн ангиллын тийзтэй бол 2ширхэг /нэг тус бүр нь 23кг/
Бизнес ангиллын тийзтэй бол 2ширхэг /нэг тус бүр нь 32кг Нэгдvгээр ангиллын тийзтэй бол 2 ширхэг /нэг тус бүр нь 32кг/ тус тус авч явах боломжтой. Хэрэв нэг кг ачаа илүү гарвал 1ширхэг ачаа гэж тооцон илүү тээшний үнийг авдаг.
Илүү тээшний мөнгөн дүн нь хаашаа ямар хот руу, ямар авиа компанийн онгоцоор үйлчлүүлж байгаагаасаа шалтгаалан янз бүр байдаг. Авиа компаниуд өөр өөрийн гэсэн дотоод дүрэмтэй байдаг бөгөөд үнэгүй авч явах ачааны жингээс илүү гарсан кг болгон, зарим тохиолдолд илүү ширхэг ачаагаар нь үнийг тооцон авдаг.
Бид жишээ болгон Корэйн эйрийн илүү ачааны үнийн дүнг хүснэгтлэн гаргалаа. Корэйн эйр компани нь Америк руу зорчиж буй зорчигчдын ачаа илүү гарсан тохиолдолд кг нь бус, харин дахин нэг боодол ачаа гэж үзэн үнийн дүнг бодож авдаг байна.
|
Excess baggage price per/kg |
Korea Seoul |
12.00USD |
JAPAN Tokyo |
25.00USD |
Osaka |
22.00USD |
Fukuoka |
15.00USD |
Okayama |
16.00USD |
Niigata |
17.00USD |
Komatsu |
16.00USD |
Kagoshima |
16.00USD |
Oita |
16.00USD |
Hakodate |
18.00USD |
Тээш алдагдсан тохиолдолд яах вэ?
Зорчигч нь өөрийн овог нэр, утас, очих газрынхаа хаягийг тодорхой гаргацтай бичиж ачаанаасаа зүүх хэрэгтэй юм. Ачаа тэр болгон алга болоод байдаггүй ч зарим тохиолдолд зорчигч хоорондоо ачаагаа андууран авч явах болон системийн алдаанаас болжачаа төөрөх явдал гардаг.
Энэ тохиолдолд, тухайн авиа компанийн ачаа хариуцсан ажилтанд мэдэгдэх ба, мөн ачаа алдагдсан талаарх маягт бөглөж, ачааны өнгө, хэлбэр,содон таних тэмдэг буй эсэх,дотор нь юу юу байгаа,хэдэн кг орчим жинтэй гэх мэт дэлгэрэнгүй мэдээллээр хангах ёстой. Бөглөсөн баримтынхаа 1хувийг нь өөртөө авч үлдэх шаардлагатай. Энэ нь таны ачаа ирээгүйг батлах баримт болно.
Хэрвээ ачаа олдох найдваргүй болсон бол, уг баримтан дээр тэмдэглэгдсэн жинг/кг/ үндэслэн нөхөн төлбөр олгодог болно. 1кг=20ам. доллар
Таны очиж буй хотод тухайн тээвэрлэгч авиакомпанийн төлөөлөгчийн газар байгаа бол, ачаа тээш хариуцсан холбогдох ажилтантай уулзаж, байрлаж буй зочид буудлынхаа өрөөний дугаар,утасны дугаар гэх мэт мэдээллээ үлдээх шаардлагатай.Энэ нь таны ачаа олдсон талаарх мэдээг цаг алдалгүй хүлээж авах боломжийг танд олгоно гэсэн үг юм.
Ер нь авиакомпаниудад эд зүйлсийг 90 хүртэл хоног хадгалах бөгөөд 90-ээс дээш хоног эзэн нь тодроогүй эд зүйлсийг устгах, эсвэл буяны байгууллагуудад хандивлан өгдөг болно.
Онгоцны кабинд эд зүйлсээ мартаж буусан тохиолдолд, тухайн авиа компанийн болон нисэх буудлын ажилтанд яаралтай мэдэгдэх шаардлагатай. Түүнчлэн мэйлээр харилцаж, олдсон эсэхийг нь мэдэж авах боломжтой.
Хэрэв та паспорт, чухал бичиг баримт болон үнэт зүйлсээ орхисон бол, энэхүү эд зүйлсийг тухайн орон нутгийн хуулийн байгууллага болон гаалийнханд шилжүүлэн өгдөг болно. Тийм учраас та орхиж буусан бичиг баримтаа тухайн хуулийн байгууллагын ажилтан болон гаалийнхантай холбогдон эргүүлэн авах боломжтой юм.
Нохой, муур, шувуу зэрэг гэрийн тэжээвэр жижиг амьтдыг тээвэрлэгчтэй урьдчилан тохиролцсоны дагуу зорчигчийн хамт, эсвэл онгоцны ачааны хэсэгт тээвэрлэж болно.
3орчигч нь гэрийн тэжээвэр амьтан тээвэрлүүлэхдээ холбогдох эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх тарилга хийлгэснийг баталгаажуулсан баримттай байхаас гадна, олон улсын тээвэрлэлтэд өөрийн буюу бусад улсын хилээр opox, гарах, дамжин нэвтрэхэд шаардагдах бүх бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Гэрийн тэжээвэр амьтан авч яваа зорчигч нь тээвэрлэлтийн туршид уг амьтныхаа аюулгүй болон бүрэн бүтэн байдлыг хариуцна.
Гэрийн тэжээмэл жижиг амьтан, шувууг зөөхөд агаар нэвтрэх боломжтой хайрцаг буюу тор бэлдсэн байх шаардлагатай ба харин шувууны тор хайрцгийг гэрэл нэвтрэхгүй даавуугаар бүрсэн байвал зохино.
Хараагүй хүний газарч нохойг хайрцаг саванд хийлгүйгээр, үнэ төлбөргүй авч явахыг зөвшөөрнө. Харин ийм нохой нь хошуувч, хүзүүвчтэй байхаас гадна тусгай зориулалт бүхий хэвтэш(case) бэлдсэн байх шаардлагатай.
Тээвэрлэгч нь бүртгэсэн болон бүртгээгүй тээшинд тооцсоноос үл хамааран тухайн амьтныг хадгалж яваа савных нь хамт жинлэж, илүү тээшний журмаар төлбөрийг авах бөгөөд энэ нь үнэ төлбөргүй авч явахыг зөвшөөрсөн тээшний жинд орж тооцогдохгүй.
Тээвэрлэгч нь зорчигчийн авч яваа амьтдын аюулгүй ба бүрэн бүтэн байдлыг хариуцахгүй.