Япон улсад аялах зөвлөмж

- Та гудамж талбай, ил задгай газар нус, цэр, шүлсээ болон хогоо бүү хаяарай
- Японы худалдааны төв, ялангуяа их дэлгүүрүүд жилдээ 2 удаа томоохон хямдрал зарладаг. Энэ нь ихэвчлэн 1-р сар ба 7-р сард болдог.
- Богино хугацаагаар яваа гадны жуулчдын хувьд дараах нөхцөлд татваргүй барааны дэлгүүрт паспортоо үзүүлээд хэрэглээний татварын хөнгөлөлт эдэлж болно. Энэ нь нэг дэлгүүрт 5 мянган иенээс дээш үнийн дүнтэй бараа худалдан авсан тохиодолд үйлчилдэг.
- Хилээр 100 ширхэг янжуур, 3 шил / тус бүр нь 760гр / согтууруулах ундааны зүйл, зах зээлийн нийт үнэлгээ нь 200 мянган иенээс ихгүй бэлэг дурсгалын барааг татваргүй оруулж болно.
- Энгийн дэлгүүрт зарж байгаа цахилгаан бараа нь зөвхөн япон улсад хэрэглэгдэхээр үйлдвэрлэгдсэн 110 вольтын хүчдэлээр ажилладаг тул цахилгаан бараа авах тохиолдолд 220 вольтын хүчдэлээр ажилладаг гадаадад хэрэглэж болох эсэхийг шалгаж байж авахаа мартуузай
- Аялалын явцад зураг авах хориотой газруудад зураг авахгүй байх. Мөн та олон нийтийн газар зөвшөөрөгдсөнөөс бусад газар архи тамхи хэрэглэх, юм идэхийг хориглодог. Ялангуяа тамхи зуугаад алхах нь маш бүдүүлэг явдал гэж үзнэ.
- Японд ихэвчлэн будаа загас, үхрийн болон гахайн мах иддэг тул та цагаан хоолтон бол аялал эхлэхээс өмнө манайд мэдэгдэнэ үү. Зарим өдөр суши /түүхий загас/ зэргийг идэх тул Монголоос зарим идэх зүйлээ бэлдэж авч явна уу.
- Японы аль ч газар цоргоноос ус уухад аюулгүй. Энэ нь эрдэсжүүлсэн цэвэр ус байдаг
- Та өөрийн гар утас, зөөврийн компьютер, зургийн аппрат зэргээ цэнэглэх шаардлагатай бол шилжүүлэгч авч явах шаардлагатай.
- Япон нь Монголоос нэг цаг түрүүлж явдаг./3-р сарын 28-аас 9-р сарын 22-ны хооронд Монгол улс зуны цагийн тоололод шилжиж цагийн зөрүүгүй болдог /
- 100 иений дэлгүүрийн тоо жил ирэх тусам өсч байгаа. Энд өдөр тутмын өргөн хэрэглээний төрөл бүрийн бараа ердөө 10 иенээр зарагддаг. 100 иений дэлгүүрийг худалдааны дүүрэг болон галт тэрэгний буудлын хажуугаас төвөггүй олно.
- Зуны улирал нь манайхыг бодвол чийглэг халуун болдог тул та бүхэн халуунаас сэргийлэх үүднээс өөрийн хэрэглэдэг фудр талк,эм тангаа бэлдэээрэй.
- Мөн та заавал явган хүний гарцаар, ногоон гэрлээр гараарай