Надешико Травел Сервис ХХК нь Япон улсаас Монгол улс руу болон Монгол улсаас Япон улс руу чиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулдаг бөгөөд Монголын Аялал жуулчлалын салбарт Япон улсын үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхийг зорьж буй компани билээ.

Байгуулагдаад цаг хугацааны хувьд төдийлэн удаагүй шинэхэн компани хэдий ч Япон улсын АСАХИ сонины компаниас хэрэгжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны төлөөлөгчөөр 10 гаруй жил ажиллаж буй Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төвийн үйл ажиллагааг түшиглэн байгуулагдсан тул үйл ажиллагааны хувьд арвин туршлагатай компани юм.

Бид Япон улсад их дээд сургуулийн захирлуудад зориулсан “Инновацийн менежмент”сэдэвт сургалт аялал, Хүний нөөцийн менежерүүдэд зориулсан “Үйлчилгээний байгууллагын хүний нөөцийн менежмент” сургалт аялал, Төрийн өмчит хувьцаат компани Эрчим хүчний 4-р цахилгаан станцын байгууллага хамт олны аялал зэрэг олон аяллуудыг амжилттай зохион байгуулснаас гадна эдгээр байгууллагуудын  Япон улстай цаашид харилцах хамтын ажиллагааг хөгжүүлэхэд туушайгаар гар бие оролцож ирсэн билээ.

Манай компани нь та бүхнийг Япон улсын аялал жуулчлалын бүх бүс нутгуудаар аялуулж, Япон орны соёл зан заншилтай танилцуулах, сонирхсон чиглэлээр тань үйлдвэр албан байгууллагуудтай танилцуулах, холбоо тогтоон туршлага судлах аяллуудыг санал болгож байна.

Манай компанид Япон улсын Аялал Жуулчлалын Хөтчийн Холбооны сургалтыг дүүргэж төгссөн мэргэшлийн хөтөч нар Япон улсын стандартын дагуу танд үйлчлэх болно. Түүнчлэн Монголын Аялал Жуулчлалын Холбооны албан ёсны гишүүн бөгөөд та бүхнийг аяллын иж бүрэн даатгалд хамруулан аюулгүй, ая тухтай аялуулах болно.

Компанийн нэр NADESHIKO travel service
Байршил “Ikh Naiman Sharga” center, Golomt bank building 9th F. No.6 2nd khoroo, Chingeltei district, Ulaanbaatar city, MONGOLIA  Post Box UB-2912
TEL/FAX TEL:(976)88080944,70130189
FAX :(976)11-330189
E-mail : nadeshko.travel.mgl@gmail.com
Ерөнхий захирал Ц.Соёлмоо
Байгуулагдсан огноо 2014 оны 9 сарын 10 өдөр
Харилцагч банк GOLOMT BANK OF MONGOLIA