Захиалгын талаар
Аяллын талаар
Аяллын бэлтгэлийн талаар
1.Япон руу аялахад виз авах шаардлагатай юу?
2.Аялалд хэрэг болох зүйлсийн талаар хэлж өгнө үү.
3.Мөнгө солих,мөн бэлэг сэлт худалдаж авах үед хэдэ орчим төгрөг /еэн/ хэрэгтэй бол?
4.Гадаад Аяллын даатгалд хамрагдах шаардлагатай юу?
Аялалд бүртгүүлэх,захиалах
→Валютын ханш, аяллын цаг үе зэргээс шалтгаалж аялагчдаа аль болох хямд зардлаар аялуулах гэсэн үүднээс та бүхний санал хүсэлттэй уялдуулан, хоноглох байр орон,зочид буудал, тойрон аялах зардал зэргийг тооцоолон тухайн үед нь та бүхэнд мэдэгдэх учиртай юм. Тиймээс та бүхэн чөлөөтэйгээр асууж лавлана уу.
→ Манай компаниас гаргасан нэхэмжлэлд үндэслэн бэлнээр эсвэл Надешко Травел Сервисийн Голомт банк дахь 3305100357 дансанд төлнө.
Цуцлах өдөр |
Цуцлалтын төлбөр(нэг хүнд) |
Аялал эхлэхээс нэг өдрийн өмнөөс эхлэн тооцож 20 -с 7 хоногийн өмнө. |
Аялалын зардалын 20% |
Аялал эхлэхээс нэг өдрийн өмнөөс эхлэн тооцож 6-с 1 хоногийн өмнө. |
Аялалын зардалын 50% |
Аялалын тухайн өдөр болон аялал эхэлсэний дараах өдөр. |
Аялалын зардалын 100% |
→Хэдэн ч хүн бүртгүүлэхэд чөлөөтэй.
→Манай компани нь япон дахь аяллын компанийнхаа давуу талыг ашиглан аялагч та бүхнийхээ санал хүсэлтийг харгалзан үзэж тохирсон аяллын маршрурт төлөвлөгөө боловсруулж болно. Мөн төлөвлөгдсөн аяллын захиалга авч буй тул та чөлөөтэйгээр лавлана уу.
Аяллын талаар
1.Хүүхэд, өндөр настан аялалд явах боломжтой юу?
→Зарчмын хувьд болно. Гэхдээ аяллын явцад тусгай үйлчилгээ шаардлагатай бол аялал эхлэхээс өмнө энэ тухай тус компаниас асууж лавлана уу.
2.Аялалыг ямар хөтөч тайлбарлагч удирдаж авч явах вэ?
→Ихэнх тус компанийн үндсэн ажилтан удирдаж явна. Манай ажилтнууд ЯпонУ улсад боловсрол эзэмшсэн, япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р зэрэгтэй хүмүүс байгаа. Мөн тусгай маршрурт бүхий аялалд, үндсэн хөтөч дээр нэмэгдэн тухайн мэргэжлийн хүн цуг тайлбар хийнэ.
→Суудлын болон бага оврын автобус зэрэг аялагчдын тооноос хамааран ямар машины төрөл нь өөр өөр байна. Жолоочийн тухайд мэргэжлийн үйлчилгээний байгууллагын жолооч үйлчилж өгнө.
→Ерөнхийдөө цагаан будаа, ногоо,загас,үхрийн мах, гахай тахианы махтай хоолтой.Та цагаан хоолтон эсвэл ямар нэг зүйлийн харшилтай бол аялал эхлэхээс өмнө мэдэгдэнэ үү.
6.Интертнет ашиглах боломжтой юу.
→Японы буудлууд интернет орчинтой байхаас гадна үнэгүй сүлжээтэй газрууд байдаг.
7.Аялалаар явж байх үедээ маршруртаа өөрчлөж болох уу.?
→Боломжийн хэрээр харилцан тохиролцоод зохицуулах боломжтой. Та энэ тухай урьдчилан мэдээлэх хэрэгтэй бөгөөд группээс салж явах тохиолдолд үүсэх зардлыг өөрөө хариуцна.
8.Онгоцны нислэг хоцорсоноос болж захиалж төлөвлөсөн аяллын маршруртын дагуу явагдаагүй тохиолдолд хэрхэн шийдэх вэ?
→Аялагчтайгаа зөвшилсөний үндсэн дээр,үзвэрт зарцуулах цагийг нь багасгах зэргээр аль болох маршруртын дагуу зохион байгуулахыг зорьж ажиллана. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас маршруртын дагуу аялал явагдаагүй тохиолдолд аялалыг дахин зохион байгуулах боломжгүй.
9.Аяллын явцад аливаа осол гэмтэл тохиолдвол үүнийг хэрхэн шийдэх вэ?
→Эмчийн үзлэг болон эмчилгээ шаардлагатай гэж тус компани дүгнэлт гаргасан тохиолдолд, шаардлагатай арга хэмжээг авч үйлчилгээ үзүүлнэ. Зарцуулагдсан төлбөр тооцоог аялагч хувь хүн өөрөө хариуцаж төлнө. Тус компани эсвэл тус компанийн аялал хариуцсан ажилтны санаатай болон санамсаргүй үйлдлээс болж аялагчид хохирол учруулсан тохиолдолд тэрхүү учирсан хохиролыг нөхөн төлж өгнө. Хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх шаардлагатай бол япон улсын хуулийн дагуу зохицуулагдана.
Аяллын бэлтгэлийн талаар
1.Япон улсад зорчиход виз шаардлагатай юу?
→ Аялал жуулчлалын зорилготой “Богино хугацаа” гэсэн ангиллын “Виз”-ийг авна.
2.Аялалд хэрэг болох зүйлс
3.Мөнгө солих,мөн бэлэг сэлт худалдаж авах үед хэдэ орчим төгрөг /иен/ хэрэгтэй бол?
→ Аяллын нөхцлөөс шалтгаалж бүх зардал багтсан бол танд зөвхөн хувьд ашиглагдах мөнгө шаардлагатай. Нэг иен ойролцоогоор 18 төгрөгтэй тэнцэнэ.
4.Гадаад Аяллын даатгалд хамрагдах шаардлагатай юу?
→Өвдөх болон осол гэмтэлд өртөхөөс үүдэн үлэмж хэмжээний эмчилгээ,үйлчилгээний зардал төлбөр шаардагдах тохиолдол гарч болзошгүй. Юмыг яаж мэдэх вэ, Гадаадад аялахдаа даатгалд хамрагдахыг танд санал болгож байна.