ВИЗ МЭДҮҮЛГИЙН БИЧИГ БАРИМТУУД
ҮНДСЭН БИЧИГ БАРИМТ
МЭДҮҮЛЭГЧ БОЛОН КОМПАНИЙ ТУХАЙ БИЧИГ БАРИМТУУД
Зардлыг хэн хариуцахаас шалтгаалан бүрдүүлэх бичиг баримт нь харилцан адилгүй болох тул өөртөө тохирох хэсгийг сонгож харна уу.
1.1 Мэдүүлэгчийн ажлын газрын тодорхойлолт болон албан томилолтын бичиг /Хамтатган бичиж болно. Нэг байгууллагаас олон хүн хамт явах гэж байгаа бол хүн тус бүр дээр гаргахгүйгээр нэг маягт дээр нэгтгэсэн хүснэгт маягаар хийнэ. Тодорхойлолтод доор дурьдах мэдээллийг тусгаж ажилтандаа виз гаргуулах тухай хүсэх өгүүлбэр оруулах бөгөөд өөр сул, илүү магтаалын шинжтэй үг өгүүлбэрүүд хэрэггүй./
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин
гадаад паспортын дугаар/, томилолтын зорилго ,томилолтын хугацаа
--Томилолтын зардлыг мэдүүлэгчийн харьяалах Монгол талын компани/байгууллага хариуцах тухай буюу ямар шалтгааны улмаас хариуцах тухайгаа тодорхой дурдсан байна.
1.2 Мэдүүлэгчийн ажлын газар /компани/байгууллага/-ын улсын бүртгэлийн гэрчилгээ / хуулбар/ /Хувийн хэвшлийн , нийтэд танигдаагүй компанид хамааралтай./
1.3 Бусад материал /Шаардагдсан тохиолдолд мэдүүлнэ./
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд : компани/байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт, өмнө эзэмшиж байсан паспорт, одоо эзэмшиж байгаа бусад ангиллын паспорт, Японы их дээд сургууль төгссөн бол диплом /эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр/эх хувь ба хуулбар/ зэрэг.
2.1. Ажлын газрын тодорхойлолт
-- Тухайн компани/байгууллагын нэр хаяг, утасны дугаар бүхий албан бланкан дээр бичигдсэн байна.
-- Овог нэр, төрсөн он сар өдөр, албан тушаал, ажилд орсон огноо, цалин зэргийг тодорхой тусгасан байна.
2.2. Хувиараа бизнес эрхэлж байгаа бол тухайн үйл ажиллагааг тодорхойлох бичиг баримт /гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, худалдааны тайлан зэрэг/
2.3 Мэдүүлэгчийн ажлын газар (компани/байгууллага)-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар //Хувийн хэвшлийн , нийтэд танигдаагүй компанид хамааралтай./
2.4 Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны эцсийн үлдэгдлийн тодорхойлолт
2.5 Мэдүүлэгчийн нэр дээрхи банкны дансны хуулга /сүүлийн 3 сараар/
Мэдүүлэгч нь дараахь компани/байгууллагад хэлтсийн даргаас дээш албан тушаал эрхэлж буй бол банкны хуулга болон эцсийн үлдэгдлийн тодорхойлолт шаардлагагүй.
/Харъяалагдах байгууллага зардлыг даах тухай томилолтын бичигт дурьдсан тохиолдолд данс дахь үлдэгдлийг их байхыг шаардахгүй бөгөөд харин эсрэг тохиолдолд Япон улсад зорчиход хүрэлцэхүйц буюу ойролцоогоор 5 –с дээш сая төгрөг байхыг шаардана.Дансны үлдэгдлийн тодорхойлолт болон хуулгын эцсийн үлдэгдэл хоёр нь таарч байх ёстой. /
2.6 Бусад материал /Шаардагдсан тохиолдолд мэдүүлнэ./
Мэдүүлэгч нь шалгаж шийдвэрлэхэд хэрэг болохуйц бусад бичиг баримтыг мэдүүлж болно. Үүнд : компани/байгууллагын татвар төлөлтийн тодорхойлолт, өмнө эзэмшиж байсан паспорт, одоо эзэмшиж байгаа бусад ангиллын паспорт, Японы их дээд сургууль төгссөн бол диплом /эх хувь ба хуулбар/, нийгмийн даатгалын дэвтэр/эх хувь ба хуулбар/ зэрэг.
3.1 Үндсэн бичиг баримт
3.2 Зардлыг хариуцах хүнтэй холбоотой 2-т дурьдагдах баримтууд
3.3 Мэдүүлэгчтэй хамааралтай болохыг батласан бичиг
3.4 Зардлыг хариуцах болсон шалтгаан бичиг
3.5 Бусад материал /Шаардагдсан тохиолдолд мэдүүлнэ./